Ираны эрдэмтэд, инженерууд, тус улсын зэвсэгт хүчинд нисгэгчгүй онгоцны шинэ загвар «Ясир»-ыг дамжууллаа гэж өнөөдөр «Фарс» агентлаг мэдээллээ. Ёслолын ажиллагаан дээр ираны армийн хуурай замын хүчний командлагч, генерал Ахмад-Реза Пурдастан оролцсон байна. Шинэ нисгэгчгүй онгоц 4,5 км-ын өндөрт нисэж чадах бөгөөд 8 цагийн турш нислэг хийж, нислэгийн хамгийн хол зай нь 200 км-т хүрэх юм. Онгоц хөнгөн, маневр сайтай, орчин үеийн камераар тоноглогдсон гэж «Фарс» дамжуулжээ. Агентлагийн мэдээлснээр, нисгэгчгүй онгоцыг цэрэг дайны ажиллагаа, мөн тээврийн хөдөлгөөнийг хянахад ашиглах юм.