Одоогийн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг яаралтай огцруулах асуудал манай өнөөдрийн шийдэх асуудал биш гэж сирийн ГХ-ийн тэргүүн Валид Муаллем мэдэгдлээ. «Асад 2014 оны дундуур болох улсын ерөнхийлөгчийг сонгох сонгууль хүртэл Сири улсын хууль ёсны ерөнхийлөгч хэвээрээ үлдэнэ. Үүнд хэн ч эргэлзэх хэрэггүй» гэж Муаллем эмиратын Sky News Arabia телевизийн сурвалжлагад өгүүлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр Асад ирэх сонгуульд оролцох эсэхийн талаар хариулсангүй. Сирийн сайд, засгийн газар тайван замаар зохицуулах «Женев-2» чуулганд оролцож сөрөг хүчнийхэнтэй ярилцахад бэлэн байгааг баталсан байна.Түүний зэрэгцээ тэрбээр гадаадын болон арабын нилээд орнуудын дэмжиж байгаа Үндэсний эвсэл хэмээн нэрийдсэн гадаадын сөрөг хүчний огцом шүүмжлэлийг үгүйсгэсэн юм. «Тэр АНУ-аас Сирид цохилт өгөхийг шаардсанаар сиричуудийн нүдэн дээр унасан билээ» гэж тэрбээр хэлсэн юм. Мөн сайд, сирийн дотоодын сөрөг хүчин үндэсний эрх ашгийг хамгаалж байгаа тул Женевийн чуулганд танилцуулагдах ёстой гэж тэмдэглэсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Хувьсгалт хүчин болон сөрөг хүчний үндэсний эвслийн тэргүүн Ахмад Жарбойтой уулзан Женевийн чуулганд нэгдсэн төлөөлөгчөө танилцуулахын тулд бусад Сирийн засгийн газрын эсрэг хүчнийхэнтэй тохиролцохыг уриалсан байна гэж НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээлд өгүүлжээ. Түүнээс гадна Пан Ги Мун Сирийн зөрчилдөөн болохоос өмнө 2,5 жилийн өмнө үйлдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг хариуцлагад татахын чухлыг онцлон заажээ.