«Дэлхийн гоо бусгүй-2013» уралдааны төгсгөлийн шат өнөөдөр индонезийн Бали арал дээр болно. Эрс тэс шийдсэн мусальмануудын талаас заналхийснээс болоод аюулгүй ажиллагааны нэмэлт арга хэмжээ авчээ. Ертөнцийн сайхан бусгүйн нэр зүүхээр өрсөлдөж байгаа тэднийг 700 орчим цагдаагийн ажилтан хамгаалж байгаа юм. Уралдаан анх 60 жилийн өмнө Англид үүсчээ. Индонез улс «Дэлхийн мисс» уралдааны эзэгтэй болсон Зүүн Өмнөд Азийн анхны орон болжээ. Бали дахь энэ уралдаанд Орос орныг төлөөлөн Кемеровск мужийн 18 настай Эльмира Абдразакова оролцож байгаа юм.