НҮБ-ын шинжээчид даваа гариг хүртэл үргэлжлэх, энэ удаагийн явалтаар Сирид химийн дайралтын болзошгүй бүх газрыг узэж амжихгүй юм гэж НҮБ-ын шинжээчдийн бүлгийн тэргүүн, шведийн профессор Оке Сельстром өнөөдөр сэтгүүчдэд мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, Сирид байлдааны хорт бодис хэрэглэсэн гэж мэдээлсэн газарт шинээр шинжээчдийн ажиллагаа болж болзошгүйг үгуйсгэсэнгүй. Өмнө нь шинжээчдийн ажиллагаа даваа гаригт дуусна гэж НҮБ-д мэдэгдсэн юм. Энэ ажиллагааны явцад тэд химийн зэвсэг хэрэглэсэн магадлалтай 7 объектыг Сирид шалгах байсан юм.