Өнөөдөр Пакистанд 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ гэж АНУ-ын Геологийн алба мэдээллээ.Газар доорх доргилтын төв нь Аваран хотоос 96 км-ын зүүн хойдтоо байсан байна. 7,7 магнитудын хүчтэй ширүүн газар хөдлөлт өнгөрсөн мягмар гаригт Пакистаны баруун өмнө нутгийн Белуджистан тосгонд болсон билээ. Хохирогчдын тоо сүүлийн мэдээгээр дор хаяж 515 хүн байна. Газар доорх доргилтын төв нь Аваран хотоос 66 км-т байрласан байжээ. Белуджистан тосгоны ерөнхий сайд Абдул Балодж Авараны орчимд онцгой байдал тогтоосон байна.