Дэлхийн анхны газар доорх ДЦС Сөүлд баригдаж эхэллээ гэж Ренхап агентлаг мэдээлж байна. Коrеа Мidlfnd Power Co. компаний боловсруулагчдын хэлснээр, энэ нь Сөүлийн төв дэх Мапо дүүрэгт 2 газар доорх генераторын барилгын төсөл юм. Төслийн урьдчилсан төсвийн хэмжээ 931 сая доллар юм.Барилгын ажиллагаа 2016 оны 9-р сард дуусах болно. Газар доорх дулааны станц Сөүлд цорын ганц бөгөөд хотын эрчим хүчний 9,8%-ийг хангах юм. Компаний төлөөлөгчийн ярьснаар Мапо, Еидо дүүргүүдийн 100 мянга гаруй байшинд үйлчлэх юм.