Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоол «сөрөг хүчин мэт улсын бус газруудын гарт, химийн зэвсэг орохыг байж болшгүй зүйл гэж онцолсон байна». Энэ тухай ОХУ-ын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров өнөөдөр оросын телевизийн «1-р сувагт» өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Үүнээс гадна баримт бичигт, НҮБ-ын бүх гишүүн орнууд, юуны өмнө Сирийн хөрш орнууд, тэдний газар нутаг сөрөг хүчний химийн зэвсгээр хангахад ашиглагдахгүй байхын тулд бүх арга хэмжээг авах хэрэгтэйг онцлон тэмдэглэснийг сайд тэмдэглэсэн юм. «Сирийн асуудлаарх тогтоол хүч хэрэглэхийг жинхэнээсээ үгүйсгэж байгаа гэж ОХУ-ын ГХ-ийн тэргүүн онцолжээ.

Тогтоолын төгсгөлд, хэрэв сирийн аль ч талынхан химийн зэвсгийг хэрэглэсэн тохиолдолд нэн даруй НҮБ-ын АЗ-д илтгэгдэх болно» гэж өгүүлсэн байна. Сайдын хэлснээр хэрэв химийн зэвсгийг хэрэглэсэн баримт «итгэл үнэмшилтэй, хоёрдмол бус утгаар нотлогдвол» НҮБ-ын АЗ 7-р заалтын дагуу хулээн авах юм.