Хабаровскийн хязгаарт үерийн аюулд өртсөн хүмүүст зориулан мянга орчим хувийн байшинг, тэр тусмаа тэдний бараг 700 сарын дотор барих болоод байна гэж бүс нутгийн барилгын яамны сайд Андрей Попов мэдээлжээ.

Усанд автсан дүүрэг болгонд байшин барих талбайг тодорхойлсон байна. ОХУ-ын засгийн газар хохирогчдод зориулсан орон сууцны үнийг 1 кв.м 30 мянган рубльтэй тэнцэхээр тогтоожээ. Кв.м-ийн үнэ үүнээс нилээд илүү үнэтэй, олон байртай орон сууцны барилгын асуудал хүндрэлтэй байна. Засгийн газар цөөн давхартай.

Угсармал барилгын замаар энэ асуудлыг шийдэхийг санал болгожээ. Түүнээс гадна Хабаровскт болсон их хэмжээний үерийн улмаас зогсоогдсон байсан зам тээврийн ажиллагаа өнөөдөр сэргээгдэж байна. Хабаровскийн хотын доторх зорчигч тээврийн усан шугам нээгдсэн юм. Хабаровск-Комсомольск Амарын авто замын тээврийн хөдөлгөөн бүрэн хэмжээгээр сэргэсэн байна.