ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа»-ны 21-р ДХУ-д оролцох юм. Уг уулзалт 10-р сарын 7,8-ны өдрүүдэд индонезийн Бали арал дээр болох бөгөөд гол сэдэв нь дэлхийн эдийн засгийн тогтворгүй өнөөгийн нөхцөлд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай гэж өнөөдөр нийтлэгдсэн Кремлийн эдээлэлд дурьджээ.

Лидерууд АНД-н бүс нутгийн орнуудын цаашдын ирээдүйн төлөв, удаан хугацааны өсөлт, тогтвортой байдлыг хангах, мөн худалдааны системийн олон талт эвлэрэнгүй үзлийн талаар асуудлуудыг авч хэлэлцэх юм.

Индонезийн санал болгосон хөтөлбөр өнгөрсөн жилийн Владивостокт болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны ДХУ, мөн саяхны Санкт-Петербургийн G20 ДХУ-тай холбоотой байх юм. Чуулганы хүрээнд Оросын ерөнхийлөгч нилээд хэдэн 2 талын уулзалтыг төлөвлөжээ.