Орос, АНУ, Афганистаны тусгай албад хамтын хүчээр афганы нутаг дэвсгэрт 22 хар тамхины лаборатори, 24 тонн опиатийг устгажээ гэж ОХУ-ын мансууруулах бодисын хяналтын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов өнөөдөр мэдээллээ.Түүний дурьдсанаар энэ амжилт нилээд хэдэн мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагааны үр дүнд биелжээ.

Тэдгээрийн зөвхөн 6 нь Оросын хүчний бүх байгууллагын сүүлийн 8 жилийнхээс илүү хэмжээний героинийг устгасан байна. Афганы героинийг Төв Азиас Орос луу илгээхэд 100 мянган наркозарлагууд ажилладаг болохыг Иванов мөн мэдээлжээ.

Оросын өмнөд хил дээр мансууруулах бодисыг илрүүлэхэд идэвхтэй туслах шалган өнгөрүүлэх газрын техникийн боломжийг сайжруулах шаардлагатай гэж онцлон тэмдэглэсэн юм.