Япон улс Номхон далайн усны гадаргуун нилээд хэсэгт нисгэгчгүй онгоцын тусламжтайгаар мөрдөн байцаах системийг боловсруулах санаатай байна гэж тус улсын БХ-ын сайд Ицунори Онодэра өнөөдөр Токиод мэдээлжээ.

Түүний хэлснээр Япон улс Номхон далайн усны гадаргууд шинжилгээ явуулах шинэ боломж шаардлагатай байгаа бөгөөд алс хол, удаан хугацаагаар нисэх чадвартай нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөж байна.

Өдийг хүртэл Япон улс Дорно Хятадын болон Японы тэнгист хэвшмэл байцаалт судалгааны ажлыг явуулж байжээ. Гэвч энэ нь үндэсний аюулгүй ажиллагааг хангахад хангалтгүй юм гэж Онодэра өгүүлсэн байна.

Одоогийн байдлаар Япон улс нисгэгчгуй онгоцны олигтой флотгщй юм. Тиймээс засгийн газар тэдгээрийг АНУ-аас худалдан авахаа ихэсгэж, өөрийн загварыг боловсруулж идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Япон улс Номхон далайн усны гадаргууг ажиглах хиймэл дагуулын мөрдлөгийг хамарсан иж бүрдлийн цомхотгосон системийг бий болгохыг санаархаж байгаа юм.