НҮБ-ын АЗ хөнгөн болон галт зэвсгийн худалдааг хязгаарлах тогтоолыг сайшаан баталлаа. Австрали улсын санаачилсан тогтоолыг дэмжихээр НҮБ-ын АЗ-ийн гишүүн 14 улс эв санаагаа илэрхийлжээ. Орос улс цорын ганц санал асуулгаас түдгэлзсэн улс байлаа гэж «Интерфакс» агентлаг өнөөдөр мэдээллээ.

Баримт бичигт зэвсгийн худалдаа арилжаа, түүний аюулгүй ажиллагааг хангах олон улсын гэрээг батлах, гарын үсэг зурах асуудлыг улс орнууд авч үзэхийг уриалсан байна. Гэвч Орос улсын санал болгосон хөнгөн зэвсгийг улсын бус байгууллагууд хууль бусаар худалдахыг хориглох заалтыг тогтоолд тусгаагүй явдал ОХУ-ын төлөөлөгчдөд нийцээгүй юм.

НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч Александр Панкин, энэ «чухал бөгөөд яаралтай» заалтгүйгээр зэвсгийн худалдааг үр дүнтэй хянах боломжгүй юм гэж мэдэгджээ.