Япон улс дэлхийн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгэм-эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд 3 жилийн туршид 30 миллиард долларыг шилжүүлэх болно гэж ерөнхий сайд Синдзо Абэ Нью-Йоркод мэдэгджээ. Эмэгтэйчүүдийн хүчин чадавх японд болон дэлхий ертөнцөд эдийн засгийн үндэс суурь болох ёстой гэж тэрбээр тэмдэглэсэн гэж Оросын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Эмэгтэйчүүдийн ажиллахад таатай нөхцлийг бүрдүүлэх, тэдний амьдрал утга агуулгаар дүүрэн байх тийм нийгмийг бий болгохын төлөө байгаагаа Абэ илэрхийлжээ. Олон улсын байгууллага, тэр тусмаа НҮБ-ын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог идэвхжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.