АНУ, БНХАУ БНАСАУ-ын биелүүлээгүй амлалтын «буруу тойрог»-ийг эвдэхийг хүсэж байна гэж АНУ-ын төрийн байгууллагын төлөөлөгч Нью-Йоркод мэдэгджээ. Хойд Солонгос яриа хэлэлцээрийн явцад амлалт өгч дараа нь түүнийгээ зөрчиж бүх юм ахиад эхнээсээ эхэлдэг гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БНХАУ-ын ГХ-ийн тэргүүн Ван И нарын НҮБ-д уулзсан уулзалтын үр дүнг танилцуулахад дурьдсан байна.

Төрийн албан төлөөлөгчийн үгээр БНАСАУ, олон улс дэлхий нийтийн хамтаар хойд солонгосын цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох ёстой гэсэн яриа хэлэлцээрийн хэсэгтэй АНУ, БНХАУ санаа нэгтэй байгаа юм. Керри уулзалтын явцад БНАСАУ-д цөмийн, пуужин, хими, биологиийн бараа технологийг БНХАУ экспортод гаргахыг хориглосон шийдвэрийн чухлыг онцлон тэмдэглэжээ. Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэггүй болгохоос өөр аль нэг хувилбар байх есгүй гэж АНУ, БНХАУ зөвшилцжээ.