Панамын сувгийн засаг захиргаа, хэсэг цэргийн техниктэйгээр 7-р сард саатуулагдсан хойд солонгосын хөлөг онгоцны эздэд ойролцоогоор 1 сая долларын торгууль оногдуулжээ.

Торгуулийн шалтгаан нь уг ачаа бараа Панамын сувагт аюул заналхийлсэн, мөн хөлгийн эзэд зүй ёсоор ачааны мэдэгдлээ хийж чадаагүй явдал юм. Мөн хөлгийн эзэд, тэдэнд Панамын сувгийг орхин явах зөвшөөрөл олгохоос өмнө 650 мянган долларыг төлөх естой байна.

Панамын засгийн газар 7-р сард Куба улсаас цэргийн тоног төхөөрөмж, материалтай явж байсан хойд солонгосын хөлөг онгоц «Чхончхонган»-ыг барьж авчээ. Албан ёсоор «Чхончхонган» кубын сахар ачиж яваа гээд дараа нь Гаванад хөлөг онгоц, Куба улсад харьяалагдах засвар хийх шаардлагатай хуучин зэвсгийг авчирсан гэж мэдэгджээ.

Хөлөг онгоцон дээр пуужин-зенитийн иж бүрдэл, пуужингууд, 2 нисэх онгоц, хөдөлгүүрүүд байсан байна. Түүнээс гадна Панамын засгийн газар хөлөг онгоцон дээр тэсрэх бодис, байлдааны зэр зэвсэг олж илрүүлжээ.