Тегеран цөмийн хөтөлбөртөө тодорхой алхам хийхээс наана АНУ Ирантай холбоотой цээрлэлийг цуцлахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ. Иран улс энхийн зорилгын нэрэн дор цөмийн дайны хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй гэдэгт Вашингтон итгэж үнэмших ёстой гэж тэрбээр телевизийн Си-Би-Эс сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Өмнө нь Ираны ГХ-ийн сайд Жафар Зарифтай хийсэн олон улсын зуучлагч «зургаагийн» уулзалтын төгсгөлд ираны бодол санаа уян хатан болсныг Керри мэдэгдсэн билээ. Уг уулзалтын дараа Зариф Ирантай холбоотой цээрлэлийг олон улсын хуулийг эсэргүүцсэн, үр бүтээлгүй хэмээн нэрлэжээ.