Иран улс АНУ-тай цаашдын харьцаандаа хурцадмал байдлыг бий болгохоос аль болох зайлсхийх болно гэж Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Нью-Йоркод мэдэгджээ.

Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн энхийн зорилго агуулсан, цөмийн зэвсэг бүтээх санаагүй гэдгийг мөн нэмж хэлсэн байна. Аливаа тодорхой бус байдлыг арилгаж, тэдний цөмийн хөтөлбөртэй холбоотой ухаалаг бүх асуултанд хариулахад Тегеран бэлэн гэж ерөнхийлөгч онцолжээ.

Роухани АНУ-ын Тегерантай холбоотой цээрлэлийн шүүмжлэлийг үгүйсгэн, Ираны ард түмнийг айлган сүрдүүлж дарамт шахалт үзүүлэхээ үргэлжлүүлвэл хоёр улсын харилцааг хүйтэрхэд л хүргэх болно гэж сануулсан байна.