Тайваний засгийн газар Америкт үйлдвэрлэсэн завь эсэргүүцэх 12 онгоцны эхнийхийг хүлээн авчээ гэж «Франс пресс» агентлаг мэдээллээ.Эргүүлийн онгоц Р-3С Орион арлын өмнөд хэсэг дэх Пиндун суурингийн агаарын цэргийн баазад газардсан байна. Үлдсэн 11 онгоц Тайванд 2015 онд хүргэгдэх юм.

Завь эсэргүүцэх «Р-3С Орион»-12 ширхэг онгоцыг худалдах зөвшилцөлд 2007 онд Тайванд гарын үсэг зурсан байна. Онгоцны нийт үнэ 1,96 млрд доллар болжээ. Зэвсэгт хүчинд шинэ онгоцууд бий болох нь тайваний завь эсэргүүцэх хамгаалалтын зэвсгийн алсын үйлдлийг 10 дахин ихэсгэх юм гэж Франс Пресс агентлаг тэмдэглэжээ.