«Союз-ФГ» пуужин тээвэрлэгч сансрын нисдэг хөлөг «Союз ТМА-10М»-ийн хамт өнөөдөр «Байконур»-ын сансрын хотхоноос Казахстаны Олон улсын сансрын станц луу гараагаа эхэллээ. Оросын нислэгийг удирдах Төвийн мэдээгээр пуужин тээвэрлэгчийн бүх систем зүй ёсоор ажилласан байна.

Сансрын хөлгийн экипажийн бүрэлдэхүүнд оросын сансрын нисгэгчид Олег Котов, Сергей Рязанский, мөн америкийн астронавт Майкл Хопкинс нар оржээ. Сансрын хөлөг орбитод гараад ОУСС -ийн оросын сегментэд амжилттай холбогдсон байна.

Энэ сансрын аялал, сансрын нисгэгчид орбит луу Олимпийн бамбарыг 11-р сарын 9-нд задгай сансарт гаргахаар авч яваагаараа онцлог юм.