НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ГХЯ-ны тэргүүнүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалт дээр сирийн химийн зэвсгийн хувь заяаг шийдвэрлэх асуудлыг шийдэх арга замыг авч хэлэлцсэн гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдээллээ.

Уулзалтад оролцогчид энэ асуудлыг 9-р сарын 14-нд Женевт үр дүн олсон орос америкийн тохиролцоог «хатуу баримтлан» шийдэх хэрэгтэй гэж зөвшилцжээ. Тэд Сирийн асуудлыг энх тайвнаар зохицуулах олон улсын чуулганыг зохион явуулахад идэвхтэй хүчин чармайлт гаргахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Чуулганд сирийн зөрчилдөөнт бүх талууд, мөн олон улсын болон бүс нутгийн түншүүд оролцох ёстой гэдэгт анхаарлаа хандуулсан байна.