Монгол улсаас урлаг соёлын болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнөөдөр, маргааш болох Дархан хотын өдөрлөгт оролцохоор Улаан-Үд хотноо хүрэлцэн иржээ. Тэнд үзэсгэлэн, концерт, мөн аялал жуулчлал, агро үйлдвэрлэлийн иж бүрдлийн төслийн үзүүлбэр төлөвлөгджээ.

Дархан хот Буриадын нийслэлтэй ах дүүгийн барилдлагатай бөгөөд тэртээ 1967 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Арга хэмжээнд Монгол улсаас 300 гаруй зочид оролцох юм. Дархан хотын өдөрлөгийн хүрээнд хоёр хотын хамтын ажиллагааны талаар гэрээг шинэчлэн, байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд, «Дархан-Улаан-Үд» үзэсгэлэн худалдааны презентаци болох юм.

Монголын төлөөлөгчид орон сууц ашиглалтын газар, хүнсний үйлдвэр, тэр дунд «Бурьяад талхны үйлдвэр», мах боловсруулах «Сэлэнгэ» компаниудаар зочлох болно.

Соёлын хөтөлбөрийн хүрээнд Улаан-Үдийн түүхийн музейд Дархан хотын галерейн нээлт болох юм. Улаан-Үдийн гудамжуудын нэг Дархан хотын нэрээр нэрлэгдэн, энд «Дархан» гэсэн хөшөөг нээх ёслол болно. Одоогийн арга хэмжээ Дархан хот 5 жилийн өмнө тэднийг хүлээн авсны хариу болгож Улаан-Үд ийнхүү зохион байгуулжээ.