Пакистаны баруун өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амь үрэгдэгсдийн тоо 350-д хүрч, 500 гаруй хүн шархтжээ гэж өнөөдөр тус улсын засгийн газар мэдээллээ.

Тэдний мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо өсөж магадгүй байна. Өнгөрсөн мягмар гаригт болсон газар хөдлөлтийн хүч 7,7 магнитуд байсан. Газар хөдлөлтөд илүү их өртсөн дүүрэгт пакистаны арми эмнэлэгийн ажилтнуудын багийг, аврагчдад туслуулахаар 1000 цэргийг тус тус илгээжээ.