Ираны цөмийн хавтаст хэрэг, зуучлагчдын «6 талт» яриа хэлэлцээрийн дэвшил харилцан бие биедээ итгэлцэх зарчим дээр үндэслэгдсэн байх ёстой гэж өчигдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Асуудлыг шийдэгдэх явцад бага багаар санкцийг цуцлах тухай юм гэж тэрбээр өгүүлжээ. «Зургаагийн» яриа хэлэлцээрт бэлэн гэдгээ харуулсан Ираны удирдагчийн сүүлийн мэдэгдэл найдлага төрүүлж байгааг Лавров Орос улсын дүгнэлттэй холбон тайлбарласан юм. Өмнө нь Тегеран, харилцан бие биедээ адил хандсан нөхцөлд илүү нээлттэй, үр дүн олоход анхаарал хандуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ.

Цөмийн асуудлыг шийдвэрлэх үйл явцад ахиц байхгүй байснаас Иранд санкци тавигдсан билээ гэж Лавров дурдлаа. Хэрэв ахиц өөрчлөлт байгаа бол санкцийн дэглэмийг хөнгөлж бага багаар цуцлах хэрэгтэй юм.