8-р сарын 21-нд Дамаск орчим гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн заринг хэрэглэсэн тухай мэдээлэл Орос улсад бий гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон Пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Сирийн хойд нутаг Алеппод 3-р сарын 19-нд мөн тийм гар үйлдвэрийн заринг хэрэглэсэн байсан гэж тэрбээр мөн дурьджээ. Урьд нь Орос орон Алеппод химийн зэвсэг хэрэглэсэн талаар өөрийн мөрдөлт судалгааг явуулж, энэ мэдээллийг НҮБ-ын АЗ-д өгсөн байна.

Оросын дипломатчийн ярьснаар «гол нь энэ үйл явдлын явцад гараар үйлдвэрлэсэн заринг ашигласан бөгөөд мөн тийм, гэхдээ концентраци ихтэй заринг 8-р сарын 21-нд хэрэглэсэн болохыг гэрчлэх баримт байгаа» юм.

Түүнээс гадна сирийн сөрөг хүчнийхэн Дамаск орчимд 8-р сарын 21-нд химийн дайралттай холбоотой болохыг гэрчлэх баталгаагАНУ-ын Төрийн тэргүүн Жон Керрид дамжуулсан гэж Лавров ярьсан байна.

Орос улс одоо хир нь сирийн босогчдыг энэ химийн дайралттай холбоотой гэж үзэж байна уу гэсэн асуултад Лавров хариулахдаа: «Тиймээ.Үүнийг батлах маш сайн нотолгоо байгаа». «Энэ нотолгоо тийм хувьсгалт ер бусын юм биш. Интернетэд үзэж болно» гэж нэмж хэлжээ.