Өмнөд Солонгосын томоохон машин үйлдвэрлэгч Hyundai Motor, Kia Motors компаниуд 660 мянган өөрийн машиныг стоп-сигналын ажилагаагүйгээс татан авснаа зарлалаа гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ.

Энэ дутагдал шатах системийг ажиллагаанаас гаргаж, круиз хяналтын системийг алдагдалд хүргэж болзошгүй юм. Гологдлын хамгийн их хувь 2008-2011 онуудад үйлдвэрлэсэн Hyundai Sonata-д илэрсэн байна. Энэ дутагдал илэрсэн машины эздэд үнэ төлбөргүйгээр засварлаж өгөх юм.