«Усаги» тайфуны нөлөөгөөр идэвхжсэн улирлын бороо Вьетнам,Камбоджид дор хаяж 36 хүн амиа алдсаны шалтгаан болжээ. Вьетнамын төв болон өмнө нутагт үүний улмаас 7 мянган барилга байшин, 5 мянган га тариан талбай сүйрчээ. 24 хүн амь үрэгдсэн байна. Өөр 6 хүн сураггүй алга болжээ. Камбоджид Меконг голын ус эргээсээ хальж дор хаяж 12 хүн үрэгдсэн байна. Би-би-си-гийн мэдээлснээр «Усаги» догшин салхи сүүлийн 30 жилд энэ бүс нутагт болсон хамгийн хүчтэй хуй салхи юм.