НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн бүлэг Оке Сельстремийн удирдлаган дор Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн болохыг илрүүлэх материал бүрдүүлэхээр эргэн иржээ. «Франс пресс» агентлагийн мэдээлснээр тэд өнөөдөр Бейрутаас Дамаскад хүрэлцэн иржээ.

Өнгөрсеөн 7 хоногт урьд нь НҮБ-д танилцуулагдсан Дамаск орчимд 8-р сарын 21-нд химийн дайралт хийсэн тухай илтгэл «зөвхөн нэг хэсэг нь байсан» гэж Сельстрем тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр «гэмт үйлдлийг нотлох өөр бусад баримтуудыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан нь зөрчилдөөнд оролцогч 2 талын хоёуланг хамарсан» байна. Сельстремийн хэлснээр тийм баримт 14 байгаа бөгөөд шинэ шинжилгээ судалгаа шаардагдах юм. Шинжээчдийн бүрэн хэмжээний илтгэл 10 сарын сүүлээр бэлэн болно.

Орос улс ГХ-ийн орлогч сайд Сергей Рябковын мэдэгдсэнээр НҮБ-ын шинжээчид Сирийн урьд шинжлэгдээгүй бүсүүдэд очих байх гэдэгт найдаж байна. Шинжээчдийн бүлгийн ахлагч Сельстрем, НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар нэг бус удаа үүнийг баталсан билээ.