Хятад улс Шанхайн чөлөөт худалдааны бүсэд Нью-Йорк Таймс сонины сайт, Твиттер, Фейсбукэд нэвтрэх боломжийг нээх болно. Тус улсын бусад нутаг дэвсгэрт засгийн газар энэ сайтуудыг хаасан юм.

Хятадын засгийн газрын эх сурвалжаас Шанхайн чөлөөт худалдааны бүс гадаадын хөрөнгө оруулагчид, зочдын ая таатай нөхцлийг бий болгох зорилготой байгуулагдсан, учир нь тэдний хувьд өөрсдийн дасаж хэвшсэн интернет, сонин хэвлэлгүйгээр боломжгүй юм.

Твиттер, Фейсбук Хятад улсад 2009 оны дундуур зогсоогдож, харин Нью-Йорк Таймс сонины сайт болон гадаадын ХМХ-ийн бусад олон сайтууд өнгөрсөн жил хаагдсан болно.