Япон улс АЦС «Фукусима -1» дээр болсон ослын дараа эрчим хүчний асуудал, эрчим хүч зөөвөрлөгчийн хэрэгцээ өссөнтэй холбогдуулан занарын хийг эрчим хүчинд ашиглах боломжийг сонирхож байна.

Энэ тухай японы худалдаа эрчим хүчний яамны төлөөлөгч Сумита Такаюки өнөөдөр Оросын Южно-Сахалинск хотноо «Сахалины нефть хий 2013» чуулган дээр хэлсэн үгэндээ мэдээлжээ. Түүний хэлснээр 2011 онд «Фукусима-1» -ийн ослын дараа тус оронд бараг бүх цөмийн боловсруулалт зогсож, ямар эрчим хүчний зөөвөрлөгчтэй ажиллах вэ гэдэг асуудал гарч иржээ.

Японы эрчим хүчний хэрэглээ сүүлийн 3 жил, жилд 20 тонн хүртэл өсч, эрчим хүч тээвэрлэлтийн үнэ европтой харьцуулахад илүү давуу түвшинд хүрчээ гэж тэрбээр тэмдэглэжээ.

Заарын хийг нээсэн явдал эрчим хүчний зөөвөрлөлтийн үнэ огцом унахад хүргэсэн байна. Япон болон европын олон компаниуд шинэ эрчим хүч зөөвөрлөгчийн хаана өндөр түвшинд байгааг анхааралтай харгалзан үзэхээр шийдсэнийг японы шинжээч өгүүлжээ.