Пакистаны зүүн өмнө нутагт 7,7 магнитудын хүчин чадалтай газар хөдлөлтийн золиос болж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 246 болжээ гэж «Синьхуа» агентлаг орон нутгийн засаг захиргааны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ. 400 гаруй хүн шархтсан байна.

Энэ хүчтэй газар хөдлөлт өчигдөр пакистаны Аваран хотоос зүүн хойш 66 км-т орших хөдөө тосгон Белуджистанд болсон бөгөөд газар хөдлөлтийн голомт 20 км-ын гүнд оршиж байжээ. Орон нутгийн засаг захиргааны мэдэээгээр Авараны дүүрэгт газар хөдлөлт байшин барилгын 90%-ийг сүйтгэжээ.