Ираны ерөнхийлөгч Хасан Роухани еврейчүүдийг гадуурхах үзлийг хүн төрөлхтөний эсрэг гэмт үйлдэл болохыг буруушаагаад еврейчүүдийн үе удмыг устгах үйлдлийн баримтыг үзсэн байна. Хүн төрөлхтөний эсрэг үйлдэж буй аливаа гэмт үйлдэл, тэр тусмаа еврейчүүдийн эсрэг фашист германы үйлдсэн гэмт үйл ажиллагааг авц хэлэлцэхүйц үйлдэл гэж тэрбээр өнөөдөр Си-эн-эн телевизийн сурвалжлагад мэдэгджээ.

Роухани Нью-Йоркод НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны ажиллагаанд оролцон хүмүүсийн амь насыг устгах нь байж болшгүй зүйл гэж цохон тэмдэглэжээ. Энэ нь загалмайтан, еврей, мусульман хэн байх нь хамаагүй гэж онцолсон байна.

Үүний зэрэгцээ Роухани Израиль улс палестинчуудын газар нутгийг хууль бусаар булаан авч, тэднийг түрэмгийлэн эзэлсэнд тус улсын удирдлагыг шүүмжилсэн байна. Өмнө нь Ираны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад дээрх холокост үзлийг үгүйсгэж байжээ.