Орос орон Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг женевийн тохиролцооны хүрээнээс халихгүйгээр зөвшилцөж чадах байх гэж найдаж байна. Энэ тухай ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Нью-Йоркод хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнгээр өнөөдөр мэдэгджээ.

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хийсэн уулзалт олон асуулт, тэр тусмаа гол нь Сирийн асуудалд зориулагдсан байна. Тэд Керритэй сирийн химийн зэвсгийг устгах ХЗХБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн бэлтгэл, үүний дэмжлэг болох бэлтгэгдэж буй НҮБ-ын АЗ-ийн тогтоолын тухай хэлэлцжээ.

«Бид тэр тусмаа Сирид байгаа бүх химийн зэвсгийг устгах талаар орос, америкийн тал ярих ёстойг онцлон үзээд, учир нь сөрөг хүчнийхэнд энэ хортой материалын тусдаа бүрэлдэхүүнүүд байж болзошгүй гэсэн ноцтой сэрэмжлүүлэг байгаа юм» гэж Сергей Лавров тэмдэглэжээ.