Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата өчигдөр орой улсын нийслэл Найробиг террористуудаас чөлөөлөх үйл ажиллагаа дууссаныг зарлалаа. Ийм байдлаар өнгөрсөн бямба гаригт эхэлсэн худалдааны төв «Вэстгейт»-ийг дайчид эзлэн авснаас хойш 4 хоног гаран үргэлжилсэн байна.

Кенийн ерөнхийлөгч мөн терактад амь үрэгдсэн 67 хуний дурсгалд зориулж 3 хоногийн эмгэнэл зарлалаа. Бусад шархдсан 62 хүнийг ойролцоо орших эмнэлэгт хүргүүлжээ. Нийтдээ үүнд дор хаяж 170 хүн өртсөн байна.Кениатын хэлснээр аюулгүй ажиллагааны ажилтнууд, дайралт хийсэн 11 хүнийг баривчилж, 5 террорист худалдааны төвийг дайран авахад алагджээ.

Энэ үйл ажиллагааны явцад тохилог худалдааны төвийн бүх 3 давхар нуран унасан тул, түүнд өртөж, шархдагсдын тоо өсөж болзошгүйг ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.CNN телевизийн мэдээллээр өөр бусад 65 хүний хувь заяа тодорхойгүй байгаа бөгөөд тэднийг сураггүй алга болсонд тооцож байгаа юм.

1998 оноос хойш тохиолдсон хамгийн том энэ теракт Кенид өнгөрсөн бмба гаригт үд дундын орчим болсон билээ. «Аль-Каида»-тай холбоотой сомалийн «Аш-Шабаб» бүлэглэлийн автомат буугаар зэвсэглэсэн дайчид «Вестгейтэд» дайран орж худалдан авагчид луу гал нээн, дараа нь хүмүүсийг барьцаалан авч худалдааны төвд бэхлэлт хийн үлдсэн юм.

Энэ дайралтын дунд кенийчүүдээс гадна нилээд гадаадын иргэд- 6 англи, 3 энэтхэг, канад францын тус бүр 2 иргэн, мөн Шинэ Зеланд, Нидерланд, Перу, ЮАР, Өмнөд Солонгосын иргэд амь үрэгдсэн байна. Амь үрэгдэгсдийн дунд тус улсын ерөнхийлөгчийн үеэл дуу Мбугуа Мванги суйт бусгүйн хамт, мөн Гана улсын алдартай яруу найрагч, дипломатч Кофи Авунор байжээ.

Терактыг зохион байгуулагчдын талаар одоогоор олигтой мэдээлэл алга. Өнгөрсөн бямба гаригт «Аш-Шабаб»-ын төлөөлөгчдийн мэдээлснээр Найробид хийсэн үйл ажиллагаа нь Сомалийн исламистуудтай дайтаж байгаа кенийн армийн үйлдэлд өгсөн хариулт юм.