Орос улс сирийн химийн зэвсгийг устгах тохиролцоог хэрэгжүүлэх асуудлаар АНУ-ын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжгүй байгааг ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков мэдэгдлээ.

Америкийн талтай харилцаа холбоо тийм ч дардан биш бөгөөд хүссэн чиглэлд өрнөхгүй байгаа юм гэж өнөөдөр ОХУ-ын Улсын Их Хурал дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Дипломатчийн ярьснаар АНУ-ын төлөөлөгчид химийн зэвсэг хэрэглэсэн талаар буулт хийж байгаа ч сирийн засгийн газрын хэрэглэснийг илтгэх баримтгүйгээр хатуу буруушааж байгаа юм.

Дамаскийг «хашраах» цэрэг дайны хөндлөнгийн оролцоо хүртэл төлөвлөгөө хэвээрээ хэмээн байнгын эндуу тайлбарыг хийж байгаа юм гэж Рябков тэмдэглэсэн байна. Тэрбээр олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчин Сирид гаднаас дайралт хийх аюул занал одоохондоо хойщлогдсон боловч бүр мөсөн хүчингүй болоогүй байна гэж үзэж байна.