НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид 9-р сарын 25-нд Сирид буцан ирнэ гэж ОХУ-ын ГХ-ийн орлогч сайд Сергей Рябков өнөөдөр ОХУ-ын Улсын Их Хуралд хэлсэн үгэндээ мэдэгджээ. Оросын тал НҮБ-ын шинжээчид буцан ирж химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлыг шинжлэн судлах ажиллагаа үр дүнтэй болохыг ихэд хичээн уриалан дуудсанд сэтгэл ханамжтай байна гэж дипломатч мэдэгдсэн байна.

Өмнө нь мэдээлснээр НҮБ-ын шинжээчид 8-р сарын 21-нд Сирийн Дамаск орчим химийн зэвсэг хэрэглэснийг баталсан билээ. НҮБ дахь АНУ-ын албан ёсны төлөөлөгч Саманта Пауэр, зөвхөн сирийн засгийн газар л Дамаск орчим химийн зэвгийг хэрэглэж чадсан болохыг илтгэлийн деталиас харж болно гэж мэдэгджээ.

Харин НҮБ-ын Оросын албан ёсны төлөөлөгч Виталий Чуркин, Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хариуцлагыг Москва сирийн босогчдын хүчинд оноож байгаа юм гэсэн ойлголтыг өгчээ. Тэрбээр НҮБ-ын шинжээчид оросын мэдээллээр босогчдын үйлдсэн гэж үзэж байгаа Алеппо орчмын химийн дайралтыг бас судлах ёстой гэж мэдэгдсэн байна.