Хятад улс БНАСАУ-д үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой хоёрдмол зориулалттай бараа технологийг гаргах, түүнийг тээвэрлэхийг хориглолоо гэж БНХАУ-ын засгийн газрын мэдэгдэлд дурьдсан байна.

БНАСАУ-д цөмийн, химийн, биологийн, пуужингийн гэсэн 4 бүлгийн бараа технологийг экспортод гаргахыг хоригложээ. Уг жагсаалт НҮБ-ын тогтоол, МАГАТЭ-гийн болон бусад баримт бичгүүдийн үндсэн дээр зохиогджээ. Энэ шийдвэр 2013 оны 9-р сарын 23-нд хүчинтэй болсон байна.