Иран улсын ГХ-ийн сайд Мохаммед-Жавад Зариф энэ 7 хоногт Нью-Йоркод, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон бусад улсуудын ГХ-ийн сайдуудтай ираны цөмийн хөтөлбөрийн талаар олон улсын зууч улсуудын яриа хэлэлцээр дээр уулзах болно.

Энэ нь сүүлийн хэдэн арван жилд АНУ, Иран улсуудын ийм өндөр түвшний анхны уулзалт болох юм. Тэр тусмаа Ираны ГХ-ийн сайд ираны цөмийн хөтөлбөрийн талаарх «зургаагийн» яриа хэлэлцээрт анх удаагаа оролцох болно. Урьд нь Зариф Нью-Йоркод европын дипломатчдын тэргүүн Кэтрин Эштонтай уулзсан билээ.

Тэрбээр, Ираны ГХ-ийн сайд болон «зургаагийн» бүлгийн орнууд цөмийн хөтөлбөрийн талаар «богино хэлэлцүүлгийг» явуулна, ээлжит албан ёсны яриа хэлэлцээрийн раунд 10-р сард Женевт эхэлнэ гэж мэдээлсэн билээ. Мохаммед-Жавад Зариф урьд нь НҮБ дахь ираны төлөөлөгчийн албан тушаалд байсан ба Европ, АНУ-ын дээд албан тушаалтнуудтай сайн харилцаатай юм.

Зариф Их Британи, Япон, Нидерланд, болон бусад нилээд хэдэн орны ГХ-ийн сайдуудтай мөн уулзсан байна. Ираны төлөөлөгчид болон АНУ, Нью-Йоркод мөн 2 улсын тэргүүнүүдийн уулзалт 1979 оноос хойш анх удаагаа болж магад гэж найдаж байна.