Орос, Хятадын гаалийн албадын төлөөлөгчид хоёр улсын хоорондын Интернет худалдаанд тавих хяналтыг эрчимжүүлэхээр тохиролцоонд хүрчээ гэж ОХУ-ын Холбооны гаалийн албаны удирдагч Андрей Белянинов өнөөдөр мэдэгдлээ.

Тэрбээр Бээжинд өндөрлөсөн орос-хятадын гаалийн хамтын ажиллагааны комиссын хуралдаанд оролцжээ. Түүний хэлснээр, Интернет худалдаа, Оросын төсвийн сангийн талаас ихэнх хувь оногддог гаалийн татвараас «бултан», одоогоор яаж ч зохицуулагдахгүй байгаа юм.

Сүүлийн үед хоёр улсын хоорондын Интернет-худалдааны өсөлт эрчимтэй ажиглагдаж байна. БНХАУ-ын томоохон «Алибаба» худалдааны интернет компаний мэдээгээр өдөр тутам Орос улсаас 2 сая орчим долларын интернет захиалгыг боловсруулдаг байна. Баярын үеэр уг худалдааны өдрийн нийт хэмжээ 4 сая доллар хүртэл өсдөг байна.