БНАСАУ ээлжит баллистик пуужингийн хөөргөлтөд бэлтгэж буй бололтой гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ХМХ-үүд америкийн шинжээчийн санаа бодлоос уламжлан мэдээллээ.

Тэд цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хөгжлийг хариуцсан Пак До Чон БНАСАУ-ын улс төрийн тавцанд эргэн ирснийг үндэслэн тийнхүү таамаглаж байгаа юм. Солонгосын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга, цэргийн үйлдвэрлэл эрхэлдэг Пак До Чон хойд солонгосын ХМХ-д өнгөрсөн 5 сараас хойш дурьдагдаагүй билээ.

Түүний сураггүй байсныг зарим нэг шинжээчид цөмийн хөтөлбөрийг боловсруулахад техникийн алдагдал гаргасны төлөө албан тушаал буулгасантай холбон үзсэн байна. Гэсэн ч 9-р сарын эхээр түүний нэр БНАСАУ-ын хэвлэлд дахин гарч иржээ. Энэ нь шинжээчдийн дүгнэлтээр асуудал шийдэгдэж, Хойд Солонгос шинээр баллистик пуужин хөөргөхөд бэлэн байгааг илэрхийлж болзошгүй юм.