ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Искандер Азизовыг ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томиллоо гэж ОХУ-ын эрх-зүйн баримт бичигт дурьджээ.

Мөн Виктор Самойленког ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна.