НҮБ-ын штаб-байранд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68-р хуралдааны гол үе шат болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр нээгдэж байна. Өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн мэдээлснээр 10-р сарын 1-н хүртэл үргэлжлэх төлөөлөгчдийн чуулганд, 130 улс орны засаг төрийн тэргүүнүүд, НҮБ-ын гишүүн орнуудын 60 гаруй ГХ-ийн сайд нар оролцох юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр энэ нь «НҮБ-ын түүхэн дэх хамгийн их ирцтэй» хуралдаан байх юм. Ерөнхий ассамблейд энэ оны 6-р сард сонгогдсон Ираны ерөнхийлөгч Хасан Роухани анх удаа үг хэлэх юм. ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров 9-р сарын 27-нд үг хэлэхээр төлөвлөгджээ. Улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн явцад гол анхаарал сирийн асуудалтай холбоотой байх болно.

Үүнтэй холбогдуулан албан есны арга хэмжээ зохиогдохгүй, гэвч сирийн химийн зэвсгийг устгах тухай орос-америкийн тохиролцоог дэмжих тогтоолыг гаргахаар шаардагдаж байгаа НҮБ-ын АЗ-ийн хуралдаан болж болзошгүй юм.

ЕА-н «талбар дээр» 7-р сарын сүүлээр шинэчлэгдсэн палетин-израилийн шууд яриа хэлэлцээрийг дэмжих цаашдын алхмыг хэлэлцэх ойрхи дорнодын зохицуулалтын олон улсын зууч «дөрвөл» /Орос, ЕХ, АНУ, НҮБ/ цугларах болно. Уг уулзалтын хугацаа одоогоор зарлагдаагүй байна.