Өнөөдөр засгийн газар худалдааны төвийг хяналтад авсан гэж мэдэгдсэн ч Кенийн нийслэл Найробийн «Вестгейт»-ээс гарах буун дуу дахин эрчимтэйгээр сонсогдсоор байна. Кенийн хүчний удирдах газрын мэдээллээс үзвэл худалдааны төвд өөр нэг эсвэл хоёр террорист байж болзошгүй юм.

Найробийн томоохон худалдааны төвүүдийн нэг «Вестгейт»-ийг өнгөрсөн бямба гаригт террористууд эзлэн авсан билээ.Энэ дайралтын хариуцлагыг олон улсын террорист байгууллага «Аль-Каида»-тай холбоотой «Аш-Шабаб» бүлэглэл өөртөө авчээ. Өчигдөер орой кенийн цэргийнхний тусгай үйл ажиллагааны явцад худалдааны төвийн барилгыг хяналтад авч чадсан байна.

«Манай хүчнийхэн худалдааны төвийн давхар болгоныг хэн нэгэн үлдсэн байж магадгүй гэж самчлан үзсэн. Бидний мэдээгээр бүх барьцаалагдсан хүмүүс аль хэдийн суллагдсан» гэж тус улсын дотоод хэргийн яам Твиттерт мэдэгджээ.

Сүүлийн үеийн мэдээгээр 62 хүн амь үрэгдэж, аврагдсан 200 хүнээс 175 нь эмнэлэгийн тусламжид хандаж, мөн 11 хүчний байгууллагын ажилтан өртсөн байна.