Сири дэх терроризмын асуудал Хамтын Аюулгүй Ажиллагааны Гэрээний Байгууллагын(ХААГБ) анхаарлаас ангид үлдэхгүй гэж Оросын ерөнхийлөгч өнөөдөр мэдэгдлээ. Сирид үйл ажиллагаа явуулж байгаа террорист бүлэглэлүүд аюул занал учруулж, тэдний үйлдэл ХААГБ-ын орнуудын үндэсний аюулгуй байдлын сонирхлыг хөндөж байгаа юм гэж Хамтын аюулгуй ажиллагааны байгууллагын Зевлелийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ дурьдсан байна.

Сири улсын нутаг дэвсгэр дээр уйл ажиллагаа явуулж байгаа дээрэмчдийн булэглэлууд хаа нэгтээгээс бий болоогүй, хаашаа ч алга болохгуй юм. Терроризм нэг улсаас нөгөө улс луу шилжэн орших нь төвөггүй бегеед энэ нь манай улсуудын хэний ч сонирхлыг шууд хөндөж болох юм» гэж Путин хэллээ.

Түүний хэлснээр хурлын явцадсирийн асуудлаар ХААГБ-ын орнуудын мэдэгдлийг тусгасан «нийтлэг арга замыг боловсруулах шаардлагатай» юм. Бус нутаг болон дэлхий ертөнц дээр террористуудын үйл ажиллагааны дунд хэдэн зүүн хүн амь насаа алдаж байгааг үүнтэй холбон ОХУ-ын ерөнхийлөгч дурьджээ.

ХААГБ-д Орос, Армени, Казахстан, Таджикстан, Киргиз, Белорусь улс тус тус ордог байна.