БНАСАУын засаг захиргаа холын радиусын үйлдэлтэй пуужинд зориулсан ул мэдэх бутэц бухий пуужингийн хөдөлгүүрийг туршлаа гэж америкийн Жон Хопкинсийн их сургуулийн харьяа АНУ, Солонгосын хүрээлэн өнөөдөр мэдээллээ. Хүрээлэнгийн мэдээгээр туршилт 2013 оны 8 сарын 25-30-ны хооронд «Сохэ» туршилтын талбарт болсныг хиймэл дагуулын фотозургийн тусламжтайгаар авчээ. Энэ нь «Ынха-3» пуужин зөөвөрлөгчийн 2 дахь шат, Пхеньянд одоо боловсруулагдаж байгаа илүү хүчтэй пуужингийн хоер, гуравдугаар шатны хөдөлгүүрийн туршилтыг хийсэн байж болзошгуй гэж хүрээлэн узэж байгаа юм.

Өмнө нь америкийн «Фокс ньюс» телевизийн суваг, үрьд хүрээлэнгийн мэдэлд орсон хиймэл дагуулын зурагнууд БНАСАУ «Сохэ» полигонд бүрэн хэмжээний барилга байгууламж эхэлснийг харуулсан билээ. Барилгын ажил, тэр тусмаа баллистик пуужинг хөөргөх шинэ гарааны талбайг хамарч байж мэдэх юм гэж «Фокс ньюс» тэмдэглэж байна.