ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн удирддаг ардчилсан-загалмайтны намын эвсэл Бундестагийн сонгуульд ялалт байгууллаа гэж өнөөдөр орон нутгийн ХМХ мэдээллээ. Сонгочдын 41,5% нь канцлер Ангела Меркелийн намын төлөө саналаа өгсөн нь тус эвслийн сүүлийн 20 жилийн хамгийн дээд үзүүлэлт юм. Германы социал-демократ нам 25,7%-ийн саналаар хоердугаар байрт оржээ. Түүнээс гадна Зүүний нам(8,6%), «Союз-90» нам(8,4%), «Ногооны» нам 5% үзүүлэлтээр тус тус бундестагт багтжээ. Сонгуульд ялснаар Меркель 3 дахь удаагаа дараалан ХБНГУ-ын засгийн газрыг тэргүүлэх бололтой.