Японы засгийн газар улсынхаа түүхэнд анх удаа ард түмний хоол үндны бутцийн бух нийтийн судалгаа явуулж, түүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судлахаар шийджээ. Өнөөдөр японы ХМХ-ийн мэдээлснээр, энэ 3 жилийн хөтөлбөрийн эхний жилд 800 сая иенийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Судалгаанд бух Японы дунд, ахмад насны 10 мянга орчим хүнийг хамруулах юм. Тэд, өдрийн турш, хэдэн 7 хоног хавар, намар, өвөл, зун хэрэглэх хүнсний бутээгдэхүүний нэрсийг бичиж авах юм. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг сайтар хянах болно. Тослог багатай, сое болон далайн бутээгдэхүүнд ихээр агуулагддаг уураг ихтэй япон жор орчин үеийн хумууст ашигтайг, судалгааг зохион байгуулагчид ШУ-ны үндэслэлтэйгээр батлахыг зорьж байгаа юм. Үг судалгааны үр дүнг японы үндэсний хоол, хүнсний бутээгдэхүүнийг гадаадад түгээн дэлгэрүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.