«Сахалин 2013-ын нефть хий» гэсэн уламжлалт 17-р олон улсын бага хурал өнөөдөр Южно-Сахалинскт ажлаа эхэллээ гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ. Чуулганы ажиллагаанд арав гаран орны 450 гаруй хүн оролцох юм. Эдгээр нь Орос болон дэлхийн нефть хийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд болно. Өнөөдөр бага хурлын нээлтээр мэргэжилтнууд орчин үеийн цооног өрөмдлөг, геологийн хайгуул, орд газрыг тохижуулах, байгалийн хий шатаах үйлдвэрлэлийн технологи зэргийг авч хэлэлцэх техникийн хуралдаан болох юм.

Бага хурлын гол хэсэг мягмар гаригт эхэлнэ. Гол шийдвэрлэх хуралдаанаар нефть хийн компаниудын менеджерууд сахалины гуний тэр тусмаа «Сахалин-1», «Сахалин-2», Киринскийн блокийн «Сахалин-3» болон ОХУ-ын Алс Дорнодын бусад гуний төслийн сүүлийн мэдээнүүдийг танилцуулах болно. ОХУ-ын Байгалийн нөөцийн яам, Эрчим хучний яамны төлөөлөгчид улсын төлөвлөгөө, салбарын стратеги чиглэл, холбооны хууль дүрмийн шинэ сониноос танилцуулах юм.

Үг чуулганыг ОХУ-ын Сахалины мужийн дэмжлэгтэйгээр Адам Смитын нэрэмжит Лондоны хүрээлэн зохион байгуулж байгаа юм.