Өнгөрсөн шөнө Хятадын өмнө нутгийн Гуандун болон Гонконгод болсон «Усаги» хуй салхи дор хаяж 25 хүний амь насыг хөнөөж, мөн 4 хүн шархтсан байна гэж Гонкийн ХМХ өнөөдөр мэдээлжээ. 2 едер дараалан Гонконгийн олон улсын нисэх онгоцны буудлын ажил алдагдаад байна. Өмнө нь хуй салхинаас болж 370 авиарейс цуцлагдаж, бусад 76 рейс хойшлогджээ.Өнөөдөр Зуун Азийн томоохон зам тээвэр, санхуугийн зангилааны нэг болох Гонконгийн нисэх онгоцны буудал, бирж ажиллахгуй юм. Хуй салхи цахилгааны шугам, мод бутыг унагаж, авто машиныг хүртэл замаас авч хаяж байна. Гуанчжоу. Шэньчжэнь, Чжухай хотын хоорондох галт тэрэгний хөдөлгөөн зогсчээ.Хятадын өмнө нутгийн 14 хотод сургуулиуд ажиллахгуй байна. Өмнө нь «Усаги», Филиппин, Тайваны хойд нутгуудаар далайн шуурга, аадар бороог авчиржээ. «Усаги» энэ удаагийн Азийн хамгийн хүчтэй халуун орны урсгал болсон бөгөөд салхины эрч 55 м/с хүржээ.