АНУ, Их Британи, Франц улсуудын боловсруулж байгаа НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төсөлд санаа зовохгүй байгаагаа хятадын телевизийн ярилцлагад Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. Энэ тухай Рейтер агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. АН, Их Британи, Франц улсууд Сири улсыг дайснаа гэж төсөөлөн, түүний эсрэг дайнд өөрсдийгөө ялагч болгохыг зүгээр л нэг хичээж байгаа юм гэж Асад мэдэгджээ. Тэрбээр, Орос Хятад улсууд НҮБ-ын АЗ-д эерэг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Сирийн эсрэг ямар ч дайны уйл ажиллагааг эхлэх шалтаг зөвлөлийн талархлыг хүлээхгүй гэж баталж байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногийн эхэнд АНУ, Их Британи, Франц улсуудын төлөөлөгчид НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүнд Сирийн талаарх өөрсдийн тогтоолын төслийг танилцуулжээ. Хожим нь АНУ-ын ерөнхийлөгчийн дэд зөвлөх Бен Родс, АНУ сирийн талаарх тогтоол Орос улсын ил тод эсэргүүцэж байгаа хүч хэрэглэх боломжийг олгох НҮБ-ын 7-р заалтын дагуу төлөвлөгдөн гаргахыг хичээх болно гэж мэдэгджээ.