НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Дамаск дахь Оросын элчин сайдын яам луу сирийн сөрөг хүчний дайчид буудсаныг албан есоор буруушаажээ. Энэ тухай өнөөдөр бүх дэлхийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хэвлэлийн нарийн бичгийн дарга Мартин Несирки мэдэгджээ. Өчигдөр мэдээлснээр сирийн сөрөг хүчний дайчид Дамаскийн дипломат дүүрэг луу минометын буудлага хийсэн билээ. Тэднээс нэг мина нь Оросын элчин сайдын яамны нутаг дэвсгэрт дэлбэрсэн юм. Дипламат төлөөлөгчийн газрын 3 ажилтан шархтсан боловч тэдний амь нас аюулгүй байдалд байна.